Зарим Байнгын
хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцлээ.
УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан зарим
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж буй бөгөөд хуралдаанд оролцсон
гишүүдийн 77.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн. Уг тогтоолоор УИХ-ын
гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа нарыг Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ж.Бат-Эрдэнэ нарыг Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын
гишүүн Б.Батзоригийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Х.
Баделхан, Д.Сумъяабазар нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг
Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нарыг
Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил,
Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д. Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс,
хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Х.Баделханыг Нийгмийн бодлого,
боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг
Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат нарыг
Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Я.Содбаатар нарыг Эдийн
засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.