Нийслэлийн МАН ын хороо шинэ даргаа сонгожээ. Саяхантус хорооны тэргүүлэгчид хуралдаж, нийслэлийнЗасаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Сундуйн
Батболдыг 100 хувийн саналаар Нийслэлийн
МАН–ын хорооны даргаар томилжээ.
Нийслэлийн МАН–ын
хорооны дарга Ц.Сандуй
НИТХ-ын дарга болон
намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ
МАН–ын удирдах зөвлөлдөмнө нь хүргүүлсэн гэнэ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Энэ сарын 26-нд Нийслэлийн МАН–ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь
чөлөөлж, хотын мээр С.Батболдыг
Нийслэлийн МАН–ын даргаар сонгожээ. МАН–ын
дүрмээр бол сонгуульд ялсан хүн хотын мээр болдог уламжлалтай ч өнгөрсөн сонгуулийн үр дүнг Ц.Сандуй
биш С.Батболд ийнхүү хүртэж байна. 60 тэрбумын бичлэгээс болоод Ц.Сандуйгийн 2016 оны сонгуулиар байгуулсан гавьяа ийнхүү өөр хүнд наалдах болов.