Өнгөрсөн
даваа гаригийн 16:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр
буюу 21-р дунд сургуулийн гадна талбайгаас 18 настай Б гэгч этгээд хүүхэд
хулгайлахыг завдсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан билээ. Энэ талаар
тодруулбал, хичээлээ тараад гэртээ харих гэж явсан 10 настай хоёр охиныг
хөтлөлцөөд явж байхад нь Б гэгч этгээд \”1000 төгрөг өгье” хэмээн айлгасан
байна.
Уг явдлыг охины аав мэдэж газар дээр нь Б гэгч этгээдийг барьж,
цагдаад мэдэгджээ. Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд оршин суудаг, эрхэлсэн
тодорхой ажилгүй Б гэгч этгээд нь охидоос мөнгө нэхэж, дээрэмдэх зорилготой
байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II
хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн зарим иргэд цахим сүлжээнд дээрх хэргийн талаарх
ойлголтгүй байж \”Хүүхдээ хамгаалаарай эцэг эхчүүдээ бага насны хүүхдийг
хулгайлахыг завдсан хэрэг гарлаа” гэх бодит бус мэдээг тарааж, нийгмийг айдаст
автуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.