Дэлхийн Нийгмийн
эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг (ДНЭМБН)-ийн чуулга уулзалт 10 дугаар
сарын 23-27-нд Италийн Ром хотод боллоо. Чуулганд Монгол улсыг төлөөлөн
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, Азийн
нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээний дэд ерөнхийлөгч Б.Цогтбаатар
оролцжээ. Энэ үеэр ДНЭМБН-ийн Удирдах зөвлөлд гурван гишүүн нөхөн сонгож Ази
тивийг төлөөлөхөөр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдлоо. Мөн
Этиопын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ebba Abbate, Германы Роберт
Кохын нэрэмжит институтын захирал Lothar Wieler нар сонгогджээ. Тус нийгэмлэгт
90 гаруй орны 120 гаруй нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд гишүүнчлэлтэй
бөгөөд дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чиг хандлага, хүн амыг өвчлөхөөс
урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахаар ийнхүү анх удаа Монгол хүн
сонгогдсон байна.