А
Хятадын загварын агентлаг тус улсад
амиа алдсан Оросын өсвөрийн загвар өмсөгч охиныг хэт их ажилласан ачааллаас
болж нас барсан хэмээн тайлбар хийлээ. Өнгөрөгч Баасан гаригт Шанхайн загварын долоо
хоногт оролцсоныхоо дараа 14 настай загвар өмсөгч Влада Дзюба нас барсан юм.Түүний Шанхайд харьяалалтай \”ESEE Model Management”
загварын агентлагийн мэдээлснээр Дзюба нь нас залуу ч өөрийн загвар өмсөгчийн
ажилдаа дуртай, сэтгэл хангалуун нэгэн байсан гэнэ. Хятад улсад хуучин
социалист орнуудаас маш олон тооны загвар өмсөгчид ирж ажилладаг ажээ. Тус улс
нь 16-аас доош насны хүүхдүүдийг энэ салбарт ажиллахыг хуулиар хүлээн
зөвшөөрдөг юм байна.
Эх сурвалжуудын мэдэгдсэнээр Лхагва
гаригт Влада охины толгой нь эргэн өвдөж эхэлснээр түүнийг Шанхайн эмнэлэгт
хүргэжээ. Гэвч тэрээр Баасан гаригт маш олон өвчний шалтгааны улмаас тийнхүү
амиа алдсан байна. Хятадын \”Глобал таймс” сонинд охины цус нь хордсон учраас
амиа алдсан хэмээн мэдээлжээ. Харин \”Сибириан таймс”-т түүнийг менингит буюу
тархины хавдрын улмаас нас барсан гэсэн байна.
Шанхай хотноо тогтмол зохион
байгуулагддаг дээрх загварын шоу нь ихээхэн алдартай бөгөөд ESEE агентлагийн ахлах
Кэрри Фанг охиныг амьсгал хураах үед дэргэд нь байсан бөгөөд түүний хэлснээр
Влада нас барахаасаа хоёр сарын өмнө Хятадад ирсэн аж.
Б.Болормаа