Бээжинд явагдсан зөвлөлдөх
хэлэлцээрийн үр дүнд, Өмнөд Солонгос улс урьд өмнө нь өөрийн нутаг дэвсгэр дээр
америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах THAAD системийг
байршуулахтай холбогдуулж хоёр талын харилцаа тасарсан байдлыг сэргээж, хоёр
талын хамтын ажиллагааг хэвийн байдалд орууллаа гэж БНХАУ-ын ГХЯ-ны мэдээлэлд
дурьджээ.
Хэлэлцээрийг, Өмнөд Солонгосын
ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний аюулгүйн байдлын асуудлыг хариуцсан тасгийн
орологч дарга Нам Гван Пхё болон БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний туслах Кун Сюань нар
явууллаа.\” Талууд хоёр
талын харьцааг өндрөөр үнэлж, улмаар хоёр талын стратегийн хамтын ажиллагаа
болон түншлэлийн харьцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Талууд,
хоёр талын нийтлэг сонирхолтой зохицсон олон талын арга хэмжээний хүрээнд хамтран
ажиллахаар тохиролцсон байна.БНХАУ-ын тал үндэснийхээ аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс Өмнөд
Солонгост THAAD систем байршуулахыг эсэргүүцэж байснаа уламжлаад, энэ
асуудлыг бүтээлчээр зохицуулан шийдвэрлэж чадна гэдэгт найдаж байгаагаа
илэрхийллээ.
Мэдээлэлд тэмдэглэгдсэний дагуу, Хятадын талын аюулгүй байдлын асуудал
ямагт анхаарлын төвд байдгийг мэднэ, тэгээд ч THAAD нь гуравдагч орны эсрэг чиглэгдээгүй
бөгөөд Хятадын стратегийн аюулгүйн байдлын ашиг сонирхолыг хөндөхгүй гэж Өмнөд
Солонгосын тал мэдэгдсэн байна.Талууд THAAD-ын асуудлаар хоёр талын армиудын сувгаар холбоо
тогтоохоор тохиролцсон бөгөөд ингэсэнээр хятадын талын аюулгүй байдалд анхаарал
тавьж байгаа юм. 2016 оны долоон сард, АНУ болон
Өмнөд Солонгосууд таван сар үргэлжилсэн хэлэлцээрийн дараа THAAD
системийг байршуулах талаар тохиролцсон бөгөөд шаардлагтай тохиолдолд Хойд
Солонгосын баллистик пуужинг барихад зориулагдсан юм.
THAAD (Terminal High Altitude Area Defense) нь агаар мандалаас дээш өндөрт пуужинг
барих зориулалттай бөгөөд бага болон дунд зайн радиусын ажиллагаатай юм.
Ц.Пүүжээ