БНСУ-ын алдартай жүжигчдийн нэг Ким
Жу Хьюк Сөүл хотноо автын осолд орж, амиа алдаж, Ази даяар түүний бишрэн
шүтэгчид харуусан гашуудаж байна. Хэд хэдэн хит кинонд бүтээсэн дүрүүдээрээ
ердөө өнгөрөгч долоо хоногт шагнал хүртээд байсан тэрээр ийнхүү гэнэтийн ослын
улмаас харамсалтайгаар таалал төгслөө.
Өнгөрөгч Даваа гаригт тэрээр машинаа
жолоодож яваад осолдож, машин нь эргэлдэж хөмөрсөн аж. Албан эх сурвалжийн
мэдээлснээр ноён Ким өөр нэгэн машинтай мөргөлдөж, ийнхүү осол гаргажээ. 20 гаруй жил романтик инээдмийн
кинонд тоглож байсан тэрээр сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, адал явдал болон
түүхэн сэдэвт кинонуудад голлон тоглох болсон билээ. Түүний гол дүрийг нь
бүтээсэн \”Yourself and Yours\”, \”Confidential Assignment\”
and \”Hur Jun: The Original Story\” зэрэг телевизийн цувралууд нь
ихээхэн алдартай билээ.
Ноён Ким нь телевизийн \”К” урсгалын
цувралууд, шоу нэвтрүүлгүүд болон кино гээд Өмнөд Солонгосын дэлгэцийн урлагт
амжилт гаргасан гол уран бүтээлчдийн нэг байжээ. Ялангуяа тус улсын кино урлаг,
телевизийн цувралууд Ази даяар түгж алдартай болохын хэрээр түүний нэр ч олонд
танигдаж, алдаршиж байсан юм. Твиттер, Фейсбүүк гэгчлэн олон
нийтийн сүлжээгээр түүний шүтэн бишрэгчдын харамсаж гашуудсан эмгэнэлүүд дүүрэн
байгаа юм.
Б.Болормаа