Нэгэн цагт Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн Сангийн
сайд Ч.Хүрэлбаатарт facebook хуудсаараа дамжуулан үнэн \”хоржоонтой” захидал бичжээ. Д.Цэндсүрэн \”Энэ цайрчихсан худалчийг яая даа
байз. Энэ хүн Хотгор шанагын уурхайг жижиг Алтангэрэлийн, Миний ах дүүсд
хамаагүй гэж гөрддөг байгаа. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор
шанагын уурхайн лицензийг УБХ-ын гишүүн асан П.Улаанхүү, Болгар улсын Элчин
сайд асан Л.Дүгэржав нараас Алтангэрэл болон таны ах нар чинь 350.0 сая ₮-өөр
худалдаж аваад БНСУ-ын төрийн өмчит компанид 51 хувийг нь 12.0 сая $-оор зарсан
яах аргагүй л үнэн шүү дээ. Яг өнөөдөр 51 хувь нь БНСУ-ын төрийн өмчит компанид,
34.5 хувь нь Алтангэрэлд, 14.5 хувь нь Болормаа гэж эмэгтэйд байгаа. Энэ талаар
надтай нүүр тулаад мэтгэлцээрэй гэж Ч.Хүрэлбаатар танд фс-ээр олон хэллээ. Чаддаг
юм бол намайг гүтгэсэн гээд цагдаад өгчихөөрөй. Нэмээд хэлчихье. Нүүрс
боловсруулах 14.0 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэнд өгч юу ч
хийгээгүйг чинь Баасан эгч сая гаргаж тавилаа.Б аатарсүрэнгийн компаниас 3.0
тэрбум ₮ хэний данс руу шилжсэн нь удахгүй тодорхой болохоор чи хаашаа харж
үхнээ. Баригдана даа баригдана. Нүүрс,гурил хоёрын хулгай баригддаг юм ш дээ
Хүрлээ.
Увс аймгийн Бөхмөрөн суманд 800.0 сая₮-өөр баригдаад 20 хоног ажиллаад
дахин хэзээ ч ажиллаагүй нүүрснээс хий гаргаж цахилгаан үйлдвэрлэх төслийн
талаар УИХ-ын гишүүн асан Эрдэнэсүрэн гурвуулаа жаахан ярилцах юмуу Хүрлээ. Юу
гэж бодож байна. Саналаа хэлээрэй. Чи ч
өөдгүй, түмний итгэлийг худалдаж хулгайлж амьдардаг” хэмээн сайд руу үгэн
сумаар галлаж байна.