Нийслэлийн
удирдлагууд өнөөдөр \”Хэсгийн ахлагчийн ажиллах журмыг батлах тухай” асуудлаар
хэлэлцэж хэд хэдэн шийдвэрт хүрсний нэг нь зуны халуунд халж, өвлийн хүйтэн
хөрж, янз бүрийн зан авиртай хүмүүстэй уулзаж, айлын нохойд хөөгдөн байж
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хэсгийн ахлагч нарын цалинг
нэмсэн явдал байв. Засгийн газар 2012 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг нэмээгүй ба 2012 оноос хойш цаг наргүй ажилладаг атлаа хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээ болсон 19200 төгрөгөөр цалинжиж байсан 1300 хэсгийн ахлагчийн
цалинг 290 төгрөг болгохоор шийдэв. Дээр дурдсантай холбогдуулан 2011 онд
Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг
байсан бөгөөд 2012 онд 19200 төгрөг болгожээ. Тэгвэл \”Хэсгийн ахлагчийн ажиллах
журмыг батлах тухай” сэдэвт хэсгийн ахлагч нарын ажлын нөхцөл, цалин хангамжийг
дээшлэх, ажиллах урам зоригийг нэмэгдүүлж, ажлын бүтээмжийг сайжруулах дээр хуралдаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын дарга Д.Баттулга нар ын оролцсон ба энэ үеэр Монгол Улсын хэмжээнд нийтдээ
1300 хэсгийн ахлагч ажиллаж байгааг дурьдаад гэр хороололд нэг хэсгийн ахлагч
200-250 өрх, орон сууцны хороололд нэг хэсгийн ахлагч 250-300 өрх хариуцан
ажиллаж байгаа гэлээ. \”Хэсгийн ахлагчийн ажиллах журмыг батлах тухай” асуудлаар хэлэлцэх явцад МАН болон \”МАХН-МҮАН”-ын
\”Шударга ёс” эвслээс хэсгийн ахлагч нарын ажлын нөхцлийг сайжруулах, төрийн
үйлчилгээний албан хаагчийн нэрийн дор ажиллуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах
цаашлаад цалин хөлсийг 400 мянгад хүргэх санал оруулсан ч АН олонхиороо үүнийг
дэмжсэнгүй цалинг хоёр дахин нэмж 290 мянгад хүргэж, хөдөлмөрийн гэрээ бус
хөлсний ажилчин гэрээ байгуулах, төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллуулахад
санал нэгдэв. Ингэснээр хэсгийн ахлагч нар хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй
хөлсний ажилчны гэрээ байгуулах учраас давхар ажил хийж боломжтойг МАН болон \”МАХН-МҮАН”-ын
\”Шударга ёс” эвслийн төлөөлөгчид онцолж, асуудлыг нь шийдэх гэж байгаа юм
шийдсэн шиг шийд. Өөрсдөө оруулж ирсэн асуудлаа ингэж унагаж байна хэмээн
шүүмжилсэн юм. Ямартай ч, сонгуулиар хамгийн их ажилтай байдаг хэсгийн ахлагч
нарын асуудлыг сонгуулийн өмнө ийнхүү хэлэлцэж цалинг нэмснээс бус тэдний
ажиллах нөхцөлтэй холбоотой бусад асуудлыг тэр чигээр нь үлдээв.