Офшор буюу гадаад
санхүүгийн асуудалд холбоотой алдартнуудын талаарх мэдээллийг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын
консорциумаас \”Парадайзын баримтууд”-аар түгээж эхэллээ. Оффшорын шинэ дуулиан Их Британийн
хатан хаан II Елизаветагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Их
Британийн Засгийн газрын ойрын эх сурвалж Риа Новости агентлагт мэдээлжээ. Олон
улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консурциумаас ням гаригт нийтэлсэн оффшорын
баримтад Британийн хатан хааны ордон дурьдагдсан байдаг юм. Энэ мэдээллээр хатан хааны
мэдлийн хувийн зарлагууд Каймон болон Бермудын арлуудад бүртгэлтэй сангуудад
төвлөрсөн гэдэг нь ил болжээ. Хатан хааны хувийн үл хөдлөх хөрөнгөд
офшор данснаас 10 сая фунт стерлинг шилжүүлсэн, түүний ард хариуцлагагүй
зээлийн гинжин хэлхээ үүсгэсэн хэрэгт буруутгагдаад буй \”BrightHouse”
компани байгаа аж.