Австралийн нэрт зохиолч, эрүүл зөв
хооллолтыг идэвхтэй сурталчлагч доктор Либби Вивер хамгийн сүүлд гаргасан \”What Am I Supposed to Eat?” буюу \”Би юу идэх
ёстой вэ?” номондоо доромжилсон утга агуулга бүхий нэр томъёо ашигласныхаа
төлөө уучлалт хүссэн мэдэгдэл хийлээ. Вивер тус номондоо Дауны хам шинж өвчнийг
\”монголизм” хэмээн бичжээ.
Тэрээр, \”Би Дауны хам шинж өвчнийг
илэрхийлэхдээ анагаахын холбогдолтой гэж бодоод энэ үгийг ашиглачихсан юм. Харин
дараа нь доромжилсон агуулгатай үг болохыг нь ойлгосон. Энэ алдаанаасаа болоод
би бусдад, ялангуяа Дауны хам шинж өвчтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхнийг эвгүй
байдалд оруулчихлаа. Худалдаанд гаргаж эхлээд буй энэхүү номоо эргүүлэн татаж, дахин
хэвлүүлэхдээ алдаагаа засах талаар хэвлэлийн компанидаа мэдэгдсэн. Миний зүгээс
хийсэн алдаандаа гэмшиж, маш их харамсаж байна. Миний уучлалтыг хүлээн авна уу”
хэмээн өөрийн фейсбүүкт нийтэлсэн дүрс бичлэгтээ өгүүлжээ. Түүнчлэн номыг худалдан авсан хүмүүс
эргүүлэн өгч, мөнгөө авч болох гэнэ.
Б.Болормаа