Тулааны домогт баатар Чак Норрис хэдэн жилийн өмнө
гэнэтхэн кинонд тоглохоо больсон талаараа анх удаа тайлбар хийлээ. Ийм шийдвэр
гаргах болсон нөхцөл нь түүний эхнэр хүнд өвчин туссантай холбоотой бөгөөд Компьютер
томографийн шинжилгээг нарийвчлан хийхийн тулд хүнд металл гадолинийг агуулсан
тодосгогч ашиглан оношлогоо хийх явцад металлын хордлого авсан байжээ. Норисс
эхнэрийнх нь эмгэнэлт явдалд эмч нарыг буруутгаж байна.
\”Би бүх анхаарал, халамжаа
Женндээ хандуулсан. Одоо миний бүх амьдрал түүнд зориулагдах бөгөөд тэр маань аль болох
удаан амьдраасай. Энэ золиослол зөв гэдэгт би итгэж байна”- гэж Нор
тайлбарлалаа.
Норрис 77 настай, түүний эхнэр Женн -54. Тэд 19 жилийн
өмнө гэрлэсэн, хосууд хоёр хүүхэдтэй
«Энэ бүх хугацаанд Чак миний дэргэд диван дээр, хаашаа ч явалгүй хамтдаа
нойрсдог байсан. Би амьдарч, өөрийн хоёр хүүхдээ өсгөхийн тулд бурханд
зальбирдаг байлаа.”-гэж жүжигчний эхнэр ярилаа.
Орчуулсан Ц.Пүүжээ