Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах \”Шөнийн зах” худалдааны төвд байрлах Хаан банкинд өчигдөр 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран орж, дээрэм хийхийг завдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 11.00 цагийн үед Хаан банкыг дээрэмдэхийг завдсан этгээдүүдийг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал хийн буугаар зэвсэглэсэн 17-19 орчим насны гурван хүүхэд байсан гэх мэдээлэл байна. Эрүүгийн хуулийн 17.2.2-т зааснаар дээрмийн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ.