УИХ дахь \”Шударга ёс”
эвслийн бүлгийн хуралдааны үеэр нэр бүхий гишүүд эдийн засгийн хүндрэл,
хямралтай үед засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал,
бодлоо хэлсэн байна. Энэ хүрээнд Д.Тэрбишдагва гишүүн \”Шаардлагатай бол УИХ-ын
ээлжит бус сонгууль явуулах ч боломжтой” гэжээ. Гэхдээ ээлжит бус
сонгуулийг хэрхэн, ямар журмаар зохион байгуулах зэрэг тодорхой, судалгаа,
тооцоолол байхгүй гэдгийг эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.