дүүргүүдээс сонгогдсон 1309 төлөөлөгч, Их хурлын индэр дээр тавьсан итгэлд
талархалтай бас шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ энэ чухал биш. 1309
төлөөлөгчийн гол үүрэг ирэх онуудад 100 жилийн түүхээ бичих гэж буй Монгол
Ардын намыг удирдах хүнийг сонгох явдал юм.
Улс төрийн ууган намыг удирдахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн,
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
Н.Дэмбэрэл нар нэр дэвшээд байгаа. Гэвч гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа
нарын дунд өрнөх болов уу.
Гэвч улс төрийн эрх мэдлийг хоёр хувааж болохгүй гэдэг дээр МАН-ын хууччууд
санал нэгдээд байна. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ
асуудлаар \”Намын даргын албыг хашиж байсан хүний хувьд хэлэхэд Ерөнхий сайд нь
намын дараг байснаар хөгжил урагшилдаг зүй тогтолтой. Өс зангидаж яваа намын
залуусдаа улс орны эрх ашиг юун түрүүнд байх ёстой гэж хэлмээр байна. Бидэнд
өөр ямар сонголт байгаа юм бэ. Бид 2020 он хүртэл улс төрийн бүрэн эрх мэдлийг
хоёр хувааж болохгүй” гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Өөрөөр хэлбэл намын даргын суудлыг булаацалдах бус нэг хүнд боломж олгож,
бүгд нэгдэж ажиллах нь чухал юм гэдгийг улс төрийн акулууд хэлж байна. Тэгэхээр
1309 төлөөлөгчид ямар сонголт байна вэ. Цаашид намаа хоёр хуваах уу. Эсвэл нэг
гарт зангидаад явах уу. Ийм л хоёр сонголтын өмнө 1309 төлөөлөгч ирчихээд
байгаа. Урагшлах уу, ухрах уу.
Шууд хэлэхэд У.Хүрэлсүх намын дарга болж чадахгүй бол эрх баригчид Засгийн
газраа дахин унагана. Харин түүний дараагийн Засгийн газар бидний 60
тэрбумынхан гэж нэрлээд буй бүлэглэлээс бүрдэнэ. Нэг ёсондоо буулгаж авсан 60 тэрбумынхандаа дахин эрх мэдэл олгож ухарч байна гэсэн үг. Харин ийм сонголтыг Монголчууд
хүсээгүй. МАН-ынхан ч хүсээгүй учраас У.Хүрэлсүхэд боломж олгож, Ерөнхий
сайдаар томилсон. Энэ бол урагш тэмүүлсэн алхам. Одоо У.Хүрэлсүхэд итгэсэн шигээ л итгэх цаг иржээ. Монгол Улсад нэг
намын дотоод асуудлыг харж суухаас өөр олон ажлууд хүлээгдэж байна шүү дээ.
А.Аюуш