Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их
хурал хоёр өдөр Соёлын төв өргөөнд хуралдаж намын шинэ даргаа сонгосон.Монгол
Ардын Намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд
У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261
төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо.
У.Хүрэлсүх:УИХ дахь 33,
32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна
МАН-ын дарга У.Хүрэлсүх тамгаа гардаж авсны дараа үг хэллээ.Тэрбээр \”Энэ
түүхэн Их хурлаар МАН-ын дарга гэсэн түүхэн хариуцлагатай үүргийг та бүхнээсээ
хүлээж авлаа. Эрхэм хүндэт МАН-ын дарга асан М.Энхболд танд хамгийн сайн сайхныг
хүсье. МАН бол эцэг нам. Үүгээрээ бид бахархаж явдаг билээ. Сансарт хүртэл хүн
нисгэж чадсан нам. Энэ Монгол Улсыг дэлхийн бүрэн эрхт улс болгож чадсан нам
бол МАН улс орондоо ардчиллыг бий болгож, төлөвлөгөөт эдийн засгаас зах
зээлийн эдийн засагт шилжих түүхэн харилцааг МАН удирдаж, ардчиллыг бий
болгосон. Энэ намын үе үеийн эрэлхэг зоригтой аавын хүү, охид тусгаар тогтнолын
төлөө тэмцэж ирсэн.
МАН ямар эрх мэдэлтэй, ямар
хүч чадалтай нам бэ гэдгийг бид одоо харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд МАН амжилттай
оролцох ёстой. Би цаашид чөмгөө дундартал ажиллах
болно. Энэ түүхт намын дарга болж байгаа надад асар их ачаа ирж байна.
Төлөөлөгчдийнхөө магтаал, зэмлэл бүгдийг сонслоо. Монголын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. МАН-ын эв
нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж ажиллах болно. УИХ дахь
33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна”
гэв.