Австрали улсын хойд бүс нутагт орших
нэгэн голоос нас бие гүйцсэн цагаан өнгөтэй матар олдсон байна. Одоогоор \”Сувд”
хэмээн нэрлээд буй уг мөлхөгч амьтан өнгөрөгч амралтын өдөр Дарвин хотын
ойролцоох Аделайд голд байхдаа ийнхүү хүний нүдэнд өртжээ.Нутгийн нэгэн иргэний хэлснээр матар
нь гурван метр орчим урттай байсан гэнэ. Харин уг матрын цагаан өнгөтэй байгаа
нь хипомеланизм буюу арьсны өнгөний толбоны хэмжээ нь багассанаас үүдэлтэй
хэмээн амьтны хүрээлэнгийн судлаач хэлжээ. Харин нутгийн иргэд үүнийг 2014 онд
нэгэн загасчны хөнөөсөн хипомеланист матартай холбоотой байж магадгүй хэмээн ярьж
байгаа юм.
Австралид бүс нутгийнхаа онцлогт
тохирсон саарал, ногоон өнгийн матар голчлон нутагладаг аж. Харин \”Сувд” гэж
нэрлээд буй уг матрын хипомеланизм нь генетик, эсвэл өндөг дарах үеийн явцаас
шалтгаалсан байж мэднэ гэж Чарли Дарвины их сургуулийн судлаач Адам Бриттон тайлбарлаад,
\”Өндөг дарах явцад, хэрэв өндөг нь үүрэнд арай илүү халуун орчинд байвал эсийн
хуваагдал явагдахад нөлөөлж мутацийн шалтгаан болох магадлалтай. Энэ нь өнгөт
мутаци, эсвэл арьсан дээрх хээний өөр нэгэн хэлбэр ч байж болох юм” гэжээ.
Орчуулсан Б.Болормаа