Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монголын сурагчдын холбоо, ЦЕГ, Соёл урлагийн газартай хамтран \”Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” аяныг \”Нэгдүгээрт Хүүхэд” уриан дор эхлүүллээ. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн язгуур эрх, эрх ашгийг хангах, хамгаалах, хуулийн этгээдүүдийн үүрэг, оролцоо, хариуцлагыг хуульчилсан бол Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг хориглосон байдаг.
Тодруулбал, тус хуулийн 4-8 дугаар зүйлд, гэр бүл, нийгэм дэх хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбар, хэвлэл мэдээлэл ба цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах тухай заасан. Тиймээс хүүхэд хамгааллын асуудлыг онцолж, сурталчлан таниулах, талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд \”Нэгдүгээрт Хүүхэд” уриалга гарган, тус аяныг эхлүүлээд байна.
Аяны хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
Аяны хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
Энэхүү аян энэ сарын 20-оос арванхоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хугацаанд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсан өдөр, Хүчирхийлийн эсрэг 16 хоногийн аяны нээлтийн өдөр, ХДХВ/ДОХ-ын эсрэг олон улсын өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа аж. Үүнтэй холбогдуулан аяны хүрээнд ХДХВ/ДОХ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон ажлыг зохион байгуулах юм.
Дашрамд сонирхуулахад, энэ жил НҮБ-аас Хүүхдийн эрхийн конвенцийн өдрийг \”Дэлхийн хүүхдүүд” нэршилтэйгээр зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч байсны нэг нь Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв юм.
Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв нь 152 хороо, 336 сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, 21 аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй цахим орчинд, ЕБС, СӨББ-ын удирдлага, нийгмийн ажилтнууд, орон нутгийн ЗДТГ, Иргэдийн хурал, бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, ОУБ-тай утсаар холбогдон ажиллаж байна.