Улаанбаатарчууд ёр юм шиг утаандаа
дарагдсаар сууна. Орой үдэш гудамжаар явна гэдэг эр зориг шаардсан алхам болсон
байна. Хүн бүр битүүхэндээ
утаагүй, цэвэр агаартай хотод амьдрахыг хүсч байгаа.Гэвч иргэдийн энэ хүсэл биеллээ олсонгүй
олон жилийг ардаа орхилоо. Агаарын бохирдол,
түүний хор хохирлыг бууруулахад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум
төгрөг зарцуулчихаад
байхад үр дүн харагдахгүй байна.
Агаарын бохирдол
бууруулахад 3.7 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ
Засгийн газраас 2017 оны гуравдугаар сард\”Агаарын бохирдлыг буурууллах үндэсний хөтөлбөр\” -ийг баталсан.Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу
богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе
шаттайгаар хэрэгжүүлэхээр болсонюм. Хөтөлбөрийн
хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц байгуулах, утаа
үйлдвэрлэгч яндангийн тоог бууруулах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг
сааруулах, хууль, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч
хэрэгжүүлэн, 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт
тавин ажиллаж байна. \”Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи
нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам” боловсруулж,
Засгийн газрын 2017 оны 290 дугаар тогтоолоор батлаад байна. Уг журмаар эрчим
хүч хэмнэж, байгалийн нөөцийг зохистой ашигласан иргэн, аж ахуйн нэгжид \”Ногоон
гэрчилгээ”, бүтээгдэхүүн, үйлчилгээнд \”Эко тэмдэг” олгох юм..
Өнгөрсөн
долоон хоногт Ерөнхий сайд
У.Хүрэлсүх нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдол их бүсүүдэд ажилласан. Бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах
зорилгоор агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших бүх сургууль,
цэцэрлэгийн танхим, эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн тасгийг агаар
цэвэршүүлэгчээр хангахад 3,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Шөнийн цахилгааны
урамшуулалд 3,3 тэрбум төгрөг зарцуулжээ
Шөнийн цахилгааны урамшуулалд 114512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.3 тэрбум
төгрөгийг зарцуулсан байна. Хөнгөлөлтийн хугацаанд нийт айл өрхийн 15 хувь
нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гараад байгаа аж. Улаанбаатар хотын 6 дүүрэгт 63 агаарын дэд
станц шинээр барьж, 6363 шинэ хэрэглэгчийг цахилгааны эх үүсвэрт холбосон байна. Утааг бууруулахад
төрөөс тодорхой түвшний ажлуудыг хийж байна.Энэ
жил гэсэн их хэмжээний мөнгө зарцуулж
ажиллах гэж байна. Гэвч энэ их мөнгийг
юунд хэрхэн зарцуулж, утааг хэдэн хувиар бууруулах нь тодорхой бус байна. Тэгвэл
энэ үед төр засгийн түшээдээс асуумаар байна. Энэ жил утаа багасах уу?