Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 22. Адъяа гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно…