Цагдаагийн газар ёкзоуна
Харумафүжигийн хэргийг шалгаж дууссан тул энэ долоо хоногт багтаан прокурорт
шилжүүлэх гэж байгааг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.Өнгөрсөн аравдугаар сарын
25-нд Тоттори хотод болсон оройн зоог, цэнгээний үеэр доод зиндааны бөх
Таканойвагийн биед халдаж, гэмтэл учруулсанд ёкозунаг буруутгаж байгаа юм.
Цагдаагийн газраас
прокурорт илгээх хэргийн материалд Харумафүжиг \”хатуу шийтгэх” санал
хавсаргасан тухай мөн дээрх эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал түүнийг гэмт хэрэг
үйлдсэнд тооцож, яллах санал бэлдсэн байгаа гэнэ.