Энэтхэгийн
нийслэл Дели хотноо бусдад нэгэн эмэгтэй тэмцэгч хууль бус архины худалдааг
эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө бусдад зодуулж, нүцгэлүүлсэн хэрэг гарсан байна. Энэ
явдал өнгөрөгч Пүрэв гаригт болсон бөгөөд тэмцэгч эмэгтэй болоод түүний найзууд
шөнийн цагаар хууль бусаар архи зардаг дэлгүүрүүдийг илрүүлэхэд тусалж байжээ.
Эмэгтэйчүүдийн
төлөөх Делигийн комисс байгууллагынхаа идэвхтэн гишүүн эмэгтэйд халдсан явдлыг
хурцаар шүүмжилж буруутгасан байна. Харин цагдаагийн байгууллагаас уг эмэгтэй
халдлагад өртсөн нь үнэн боловч түүнийг нүцгэлсэн эсэх нь одоогоор тодорхойгүй
байгааг мэдэгдсэн юм.
Хэдийнээ
тархаад байгаа дүрс бичлэгт хохирогч эмэгтэй хууль бус архи хийдэг этгээдүүдийн
эсрэг тэмцсэнийх нь төлөө чирж, хувцсыг нь тайлсан хэмээн мэдэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн
төлөөх Делигийн комиссоос хийсэн мэдэгдэлд тухайн эмэгтэйн биенд төмөр савааны
мөр гарсан байсныг онцлоод, хууль бусаар архи хийж зардаг хүмүүс түүнийг ийнхүү
хохироосон гэдгийг хэлсэн юм. Энэхүү хэрэг нь олон нийтийн сүлжээгээр ихээхэн
шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд хэргийг цагдаагийнхан шалгаж байгаагаа
мэдэгджээ.
Энэтхэг
улсад хуурамч буюу хортой архи ууснаас болж жил бүр олон хүн амиа алддаг ажээ.
Б.Болормаа