Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн худалдаанаас гаргажээ. С.Баярыг Элчин сайдаар томилогдсоных нь дараа иргэдийн зүгээс
оффшор бүсэд данстай гэх шүүмжлэл гаргаж, жагсаал цуглаан хийж, Элчин сайдаас
чөлөөлөгдөхийг шаардсан юм. Үүний дараа буюу өнгөрсөн долдугаар сард Элчин сайд
С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байдаг. Харин энэ асуудлыг хэлэлцэхгүй
явсны эцэст Засгийн газар ийнхүү шийдвэрээ гаргалаа.
Элчин сайдыг эгүүлэн татах шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж байж
эцэслэдэг. Одоогоор УИХ С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татах эсэх
асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. С.БаярыгУИХ 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд С.Баярыг
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин сайдаар
томилсон билээ.