Энэтхэгийн Керал мужийн тосгонд, шаварт
шигдсэн 20 настай зааныг аварсан талаар Daily Mail мэдээллээ.
Заан ойролцоо явсан галт тэрэгний дуунаас
зугтаж яваад шаварт орж гацсаныг тосгоныхон мэдэж бүгд түүнийг аврахад
тусалжээ. Түүний толгой, хөлд оосор шидэн трактор ашиглан гаргаж авчээ. \”Энэ
бол гурав дахь тохиолдол. Удахгүй баяр болох гээд хүний хөдөлгөөн ихэссэн тул
заан хүнээс айн сандарч чигээ алддаг”-гэж ойн амьтан хамгаалагч Раджив Курул
тайлбарлаж байна. 12 сард энэтхэгийн Одши мужид зэрлэг зааны зургийг фон болгох
гэсэн залууг зүгээр л гишгэж орхисон.
Ц.Пүрэвдорж