Бага насны хүүхдийг
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр нөлөөг
дээшлүүлэх бодлогын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны арван
хоёрдугаар сарын 8-ний А/234 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын
бүтцэд Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулсан.
Цагдаагийн байгууллагад хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
чиглэлээр улсын хэмжээнд 63 алба хаагч ажиллаж байгаагаас нийслэл хотод 25, хөдөө орон орон нутагт 38 алба хаагч ажиллаж байгаа юм байна. Энэ асуудлаар Цагдаагийн
ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,
цагдаагийн ахмад Д.Будзаантай ярилцлаа.
-Хүүхдийг
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг саяхан байгуулсан. Ер нь бага насны
хүүхэд гэмт хэрэг өртөх тохиолдол хэр гарч байна вэ?
-Улсын
хэмжээнд сүүлийн гурван жил насанд хүрээгүй хүүхэд
үйлдсэн 2928 гэмт хэрэг бүртгэгдсэнийг ангиллаар нь авч үзвэл бусдын
эд хөрөнгийг хулгайлах 53,7, бусдын
бие махбодод гэмтэл учруулах,танхайрах 20,2, бусдын
эдхөрөнгийг булаах, дээрэмдэх, 10,1,бусдын эд хөрөнгийг залилан
мэхлэх 2,93, хүчиндэх 2,03, тээврийнхөдөлгөөний аюулгүй байдлын
журам зөрчих 1,36, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх
0,53, хүнийг санаатай алах гэмт хэрэг 0,26 хувийг эзэлж байна. Нийт хэргийн
91,1 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх,
бусдын бие махбодод гэмтэл учруулах, танхайрах гэмт
хэргүүд эзэлжбайна. Харин гэмт хэрэгт холбогчдын 28,8 хувь
нь 14-15 насныхан байгаа бол 71,2 хувь
нь 16-17 насны хүүхдүүд байна.
-Хүүхдүүд
ямар төрлийн гэмт хэрэг хамгийн өртөж байна вэ? Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Өнөөдөр сургуулиуд гурван
ээлжээр хичээллэж байгаа. Хүүхдүүд хичээлээ тараад алхаж харьж
байх хугацаандаа гэмт хэрэг өртөх тохиолдол ч цөөнгүй байдаг. Мөн бага насны хүүхдүүдийг эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байна. Эдгээр гэмт үйлдлүүд камертай орчинд биш харанхуй хүнгүй орчинд үйлдэгдэж
байгаа. Иймээс камержуулалтын асуудлыг шийдчихвэл энэ төрлийн гэмт хэрэг тодорхой
хэмжээнд буурна.
-Сүүлийн
үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд нэлээд өртөж байна. Мөн манайх зодох болон
бэлгийн хүчирхийллийг, хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Харин
хүүхдийг үл тоох асуудал алхам тутамд гардаг. Үүнд хуулийн байгууллага хэрхэн
анхаарч ажилладаг вэ?
-Хүчирхийлэл
гэхээр заавал бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг хүчирхийлэл гэж ойлгоод байдаг.
Харин хүчирхийлэл олон төрлийн байдаг. Тухайлбал, сэтгэл санааны
дарамт, зодох, шийтгэх гэх мэт гэмт хэргүүд байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг дээр гомдол
ихээр ирдэг. Бид ч хуулийн дагуу шалгаад явдаг. Үүнээс урьдчилан
сэргийлэх арга илүү үр дүнтэй хийх хэрэгтэй. Иймээс энэ
чиглэлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоо Баянзүрх дүүргийн
цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр хүүхэд хамгаалал нэгдсэн
арга хэмжээг зохион байгуулна. Хүүхэд хамгааллын хүрээнд сургуулийн орчин
аюулгүй байх ёстой. Мөн төрийн болон хувийн байгууллагын иргэдийн оролцоог
нэмэгдүүлэх шаардлагатай.
-Одоо манай сургуулиудад
хүүхдийн аюулгүй байдал хэр хангагдсан байгаа вэ?
-Ер нь бол хангалтгүй гэж хэлж болно. Өнөөдөр ЕБС-ийн ойр орчинд 50
гаруй хяналтын камерыг
байршуулсан байгаа. Энэ нь сургуулийн орчныг бүрэн хянаж чадахгүй
байна. Иймээс сургуулиудад камержуулалтыг нэмэгдүүлэх
чиглэл өгч, ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Сургуулийн орчинг аюулгүй болгох хэрэгтэй. Сургуулийн
орчин аюулгүй болчихвол хүүхэд
алга болж, гэмт хэргийн золиос болохгүй.
-Саяхан
118 дугаар сургуулиас хүүхэд хулгайлах үйлдэл гарсан гэсэн мэдээлэл цахим
ертөнцөөр гарсан. Энэ асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Одоогоор
энэ асуудлаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирээгүй байна. Ер нь хүүхэд
алга болсон гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллага ирэхийн тухайд бол бид эрэн
сурвалжлах ажиллагааг шуурхай явуулдаг.
Н. Алтанцэцэг