Амьд биетийн үсэн үржих гол эх үүсвэр болох бэлгийн
даавруудыг ялгаруулах үүрэг бүхий эрхтнийг бэлгийн булчирхай гэж ерөнхийд нь
нэрлэдэг. Хүний хувьд бол эрэгтэй хүйсийн бэлгийн булчирхайг төмсөг гэх бол
эмэгтэй хүйсийнхийг өндгөвч гэж нэрлэнэ. Ховорхон тохиолдолд энэ хоёр булчирхай
нэг хүнд хоёулаа байж болох бөгөөд үүнийг манин хэмээн нэрлэдэг. Манинг дотор
нь жинхэнэ, хуурамч гэж ялган оношлоно. Жинхэнэ манин анагаах ухааны түүхэнд
2-3-аас илүү бүртгэгдээгүй байдаг бол хуурамч манин маш олон. Жинхэнэ манин
гадна талаасаа эрэгтэй, эмэгтэй аль нэг хүйсийнхээ шинжийг давамгайлдаг ба
тодорхой хугацаатайгаар хүйс нь солигддог тухай бичигдсэн нь бий. Ийм хүн
хүүхэд төрүүлэх, эсвэл эмэгтэй хүнийг жирэмслүүлэх аль алийг нь хослуулах
чадвартай байна гэсэн үг. Зарим судлаачдын бичсэнээр бол жинхэнэ манин сая
төрөлтөд нэг тохиох магадлалтай гэдэг. Хуурамч манин нь ихэнхдээ сэтгэл
мэдрэлийн төрөлхийн болон олдмол өөрчлөлттэй холбоотой байдаг бөгөөд эрэгтэй мөртлөө
өөрийгөө эмэгтэй гэж төсөөлдөг бол эсрэгээр эмэгтэй мөртлөө эрэгтэй хүний
хувцас өмсөх, эрчүүдтэй нөхөрлөх, үс гэзгээ ч ингэж засуулах мэтчилэн нэг
ёсондоо жүжиглэдэг мэтээр бусдад ойлгогддог. Гэвч ихэнхдээ жүжиглэлт биш
төрөлхийн зан чанарын \\сэтгэцийн нэг төрлийн эмгэг гэхэд болно\\ өөрчлөлттэй холбоотой байх тул шоолж,
дарамтлах, хавчиж гадуурхах нь уг хүнийг нийгмээс хөндийрүүлж, жожигрох, улмаар
амиа хорлоход ч хүргэх эрсдэлтэй байдаг. Хуурамч манин хүмүүс цөөнгүй
тохиолдолд ижил хүйстэн болдог нь мөн л гаж зуршил гэхээсээ илүү байглаас
тухайн хүнд заяагдсан хувь тавилан мөн. Бэлгийн
булчирхай нь эрэгтэй хүнээс эр бэлгийн эс буюу \\сперматазоид\\, эмэгтэй хүнд эм
бэлгийн эс буюу өндгөн эс харилцан нийлж байж үр тогтох процесс явагддаг. Эр
бэлэг эрхтэн болох төмсөг нь гадна талдаа дайвар, үрийн цэврүү, үр дамжуулах
цорго, түрүү булчирхай, шээсний булчирхай, шээсний сүв, гадна бэлэг эрхтэн гэх
бүтэцтэй бөгөөд бүгд тус тусын үүрэгтэй.
Төмсөг хос эрхтэн тул нэг нь гэмтэх,
өвчлөх үед нөгөө нь орлон хэвийн ажиллах онцлогтой. Зүүн төмсөг ялимгүй дор
байрлах ба 3х4 см хэмжээтэй, 30-40 грамм орчим жинтэй том булчирхай
юм.Төмсөгний гадуур бүрхсэн арьсыг хуухнаг гэж нэрлэх ба судсаар баялаг учир
төмсийг байнга хүйтэн байлгахад нөлөөлдөг. Төмсөг дотор үрийн шингэн боловсрох
урвал явагдах ба уг шингэн гуурсаар дамжин түрүү булчирхайд хүрэх ба эргэн
тойрон дахь булчингийн агшилт, тэлэлтийн хүчээр гадагш шахагдан гарах, эсвэл
давсагны ар орчимд шулуун гэдэстэй зэрэгцэн байрлах цэврүүнд хадгалагдан
байдаг. Түрүү булчирхай өвөрмөц шүүрэл ялгаруулах ба тэр нь үрийн шингэний
ихэнх хэсэг болох ба сун буюу
сперматозоид идэвхжих, чөлөөтэй хөдлөх боломжийг бүрдүүлдэг юм. Түрүү булчирхай
үрэвсэх, хавдар болох үед бэлгийн сулралд ордог нь ийм учиртай.
Төмсөгнөөс
гарах дааврыг андроген гэдэг. Энэ дааврын нөлөөгөөр эрэгтэй хүүхэд эр хүн болон
өсөж өндийдөг бөгөөд нас бие гүйцэх үед хамгийн их ялгарч аажимдаа багасдаг.
Гэхдээ хувь хүний биеийн байдал, онцлог удамшил зэргээс хамааран андроген
даавар насан туршдаа ялгарсаар байх нь цөөнгүй. Эр бэлгийн булчирхай төрөлхийн
болон олдмол шалтгаанаар үйл ажиллагаа нь доголдох, сулрах, бүр үр тогтоох
чадваргүй байх нь цөөнгүй. Бэлгийн булчирхайг хамгийн их гэмтээдэг өвчин бол
бэлгийн замаар халдварладаг арьс өнгөний гэх өвчнүүд юм. Тухайлбал тэмбүү,
хүйтэн өвчин зонхилон бичигддэг. Ялангуяа хүйтэн өвчин бэлгийн булчирхайн үйл
ажиллагааг алдагдуулж, үрийн шингэн үүсэх орчинг гэмтээн соривжуулах, төдийгүй
үрийн шингэн дамжих замыг хаасан сорив үлдээдэг. Зарим халдварт өвчин тэр дотроо
агаар дуслын замаар халдварладаг гахайн хавдрын вирус төмсөгийг гэмтээх эрсдэл
ямагт дагуулж байдаг.
Олхонууд ШААБАР