Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн ойрын
тусгалыг энэ долоо хоногоос эхлэн өөрчилнө. Автотээврийн үндэсний төвөөс улсын
хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй 250 мянга орчим автомашин байдгаас 100
мянгынх нь гэрлийн тусгалыг энэжилдээ багтаан солихоор төлөвлөжээ.
Жолооч нар энэ долоо хоногоос нийслэлийн БЗД, БГД, СХД-т
байрлах автотээврийн үндэсний төвийн харьяа Техник хяналтын үндэсний төвүүдэд
очиж, гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэ төлбөргүй солиулна. Одоогийн байдлаар дээрх гурван төвд солих
ажлыг хийх ч, цаашидүйл ажиллагаагаа өргөжүүлэх юм байна.
Харин хувиараа
автомашины засварын газар ажиллуулдаг, худалдаа эрхэлдэг иргэд Авто тээврийн
үндэсний төвд хүсэлтээ гарган, мэдээллээ өгсөнөөр тус бэлдэцийг үнэгүй олгох юм байна. Хөдөө орон нутагт ч ялгаагүй
Техник хяналтын төвүүдээр дамжуулан солиулах боломжтой.