Өнөөдөр Монголын улс төрийн орон зайд нэгэн дуусдаггүй яриа болж байгаа зүйл нь Улаанбаатар хотын утааны асуудал болоод байгааг хэн хүнгүй мэдэж байгаа билээ. Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ыханд хандаж хэрвээ та нар ойрын хугацаанд утааг бууруулж чадахгүй бол наад УИХ-ыг чинь тараана шүү хэмээн сүрдүүллээ. Гэхдээ энэ талаар саяхнаас ярьж эхлэв үү гэвэл үгүй юм. Одоогоос 5 жилийн өмнө ийм нэг хүн ингэж хэлж байсан байх юм. Ингээд хамтдаа тэр хүний хэлж байсан үгийг эргэн нэг санацгаая. Ерөнхийлөгчийн харьяанд байсан
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Засгийн газрын мэдэлд шилжүүлэх
хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа билээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын агаарын
бохирдлыг бууруулах ажлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариуцахыг УИХ-ын гишүүд
дэмжиж байгаа юм. Харин энэ тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг \”Улаанбаатрын утаа
гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм
бариад авах юм бол хийчихдэг хүн шүү” гэж ам бардам хэллээ”. Тэрээр цагтаа ингэж хэлж байжээ. Харамсалтай
нь өнөөдөр өнөөх утаа нь бахь байдгаараа байсаар л байна.