ШӨХТГ-аас 2017 онд хийсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл,
гомдол, хяналт шалгалтын үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын
талаар мэдээлэл хийлээ.Өнгөрөгч онд ШӨХТГ-аас нийт дөрвөн удаагийн хуралдаан хийж 20
гаруй асуудлыг хэлэлцэж, 19 тогтоол гаргажээ. Мөн иргэдийн гомдол
мэдээллийн дагуу асуудлыг шийдэж ажилласан байна. Өнгөрөгч онд иргэдийн гомдол, мэдээллийн дийлэнх
буюу 31.6 хувь нь Барилга, ОСНААҮ, СӨХ, 21.2 хувь нь Хүнс, худалдаа, үйлчилгээ,10.1 хувь нь Харилцаа, холбоо, мэдээлэл, 5.5 хувь нь Банк, санхүү, даатгал, 3.7 хувь нь Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн
асуудлаар хандсан байна.
Шатахуун түгээх станцуудын хомсдол болоод үнэн нэмэх болсонтой холбогдуулан
ШӨХТГ-аас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Мөн \”Магнай трейд, Сод Монгол зэрэг аж ахуй
нэгж шатахууныг хязгаартайгаар олгож байгааг болиулсан байна.