Сүүлийн үед манай улсын иргэд БНСУ-ыг ихээр зорьж тус улсад хүндрэл учруулах болсон талаар БНСУ-ын ЭСЯ-аас мэдэгдэж байгаа билээ. Харин тэгвэл тус улс руу жирийн нэг монгол иргэд ч биш бүр төрийн хариуцлагатай албан тушаал хашиж буй хүмүүс ч очиж ажиллах болсон сонирхолтой мэдээ дуулдаж эхэллээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Архангай аймгийн Өгийннуур сумын засаг даргын орлогч Ц.Бөхбаатар гэгч БНСУ-д хар бор ажил хайж байгаа нэгэн таагүй мэдээлэл байна. Ц.Бөхбаатар гэгч нь Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргын орлогчоор ажилладаг бөгөөд тэрээр өнгөрсөн оны 10-р сарын 21-26-ны хооронд БНСУ-д болсон Азийн хадгаламж зээлийн хоршоодын туршлага солилцох сургалтанд эхнэрийн хамтаар явсан ажээ. Харамсалтай нь сургалтанд явсан тус аймгийн хүмүүс нутагтаа буцаж ирсэн бол сумын Засаг даргын орлогч мөнөөх эр эхнэрийн хамт БНСУ-д нууцаар үлдэж өдгөө нэгэн зочид буудалд хараар ажиллан ор татах ажил хийж байгааг эх сурвалж мэдээллээ.
Ж.Бат