УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл
гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Б.Бахытгүл
хэвлэлд өгсөн ярилцлагадаа бас нэг гишүүний нэрийг дурдсан
байна. Тэрээр \”Д.Мурат гишүүн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид нэгэн эмэгтэйг
бэлэглэж, өөрийнхөө ажлыг бүтээсэн” гэх маягаар ярьжээ. Харин энэ
асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодруулахад \”Зургадугаар сард
Казакстан явсан нь үнэн. Гэхдээ өндөр хамгаалалттай орчинд тийм янз бүрийн
асуудал гардаггүй. Энэ бол гүтгэлэг” гэв.