Өнгөрөгч
Баасан гаригт газар хөдлөлтийн хуурамч түгшүүр зарласнаас болж Японд олон сая
хүнийг сандралд оруулж, Токиогийн тээврийн сүлжээнд ихээхэн хохирол учруулжээ. Олон
сая хүний гар утсанд нэгэн зэрэг илгээгдсэн сэрэмжлүүлэг нь газар хөдлөлтийн
анхааруулгын системд алдаа гарснаас болж ийнхүү шуугиан дэгдээсэн байна. Гар
утаснуудад илгээсэн анхааруулгад \”Ибаракигийн эрэгт газар хөдлөлт боллоо”, \”Хүчтэй
доргилтод бэлтгэ” гэсэн байжээ.
Галт
тэрэгний хөдөлгөөнүүдэд эмх замбараагүй байдал үүссэн ч азаар хүн гэмтэж
бэртсэн, хохирол амссан тухай мэдээлэл гараагүй аж. Японы Цаг уурын
хүрээлэнгээс илгээсэн уг анхааруулга нь урдьчилсан сэрэмжлүүлгийн системд алдаа
гарч, гол хоёр газар хөдлөлтийн мэдээллийг буруу таниснаас үүдсэн гэж мэргэжилтнүүд
дүгнэжээ.
Б.Болормаа