Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааны оноо олгох дээрх тэмцээнүүдэд нэг улсаас нэг жинд гурав хүртэлх тооны тамирчин оролцуулахаар шийдвэрлэжээ.Уг шийдвэрээр 2018 оноос эхлэн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ангилалд Иван Ярыгин (I.25-28), Вахтанг Балавадзе (VI.24-30), Өмнөд Африкийн Гранпри, Александр Медведь (IX.14-16), эмэгтэйчүүдийн ангилалд Клиппан Oпен (II.16-18), Mонголиа Опен (VI.09-10), БНХАУ (VI.22-24), Польшийн нээлттэй тэмцээн (IX.07-09), сонгомол бөхийн төрөлд Тахтийн цом (I.25-26), Сьерра Пеладо (II.15-23), Вехби Эмре (VII.22-24), Унгарын Гранпри (VI.15-17) гэсэн тус бүр дөрвөн олон улсын тэмцээнд дэлхийн чансааны оноо олгохоор болжээ. ДБНХ-ны тус шийдвэртэй холбогдуулж Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлөөс дараах шийдвэрийг гаргасан байна.