Эмнэлэгт хэвтсэн, өвчний улмаас ажлаасаа түр хөндийрсөн хүн эмнэлгийн магадалгаа авдаг. Эхнэр нь төрвөл эрчүүд аавын бас даавууны гэсэн тодотголтой 7-10 хоног ажлаас чөлөөлөгддөг хуультай. Харин Италид тэжээвэр нохой нь өвдвөл эмнэлгийн магадалгаа авч, асарч болдог аж. Ром хотын нэгэн компанийн ажилтан эмэгтэй өвчтэй нохойгоо асрахаар хоёр өдрийн чөлөө хүссэн ч удирдлага нь зөвшөөрөөгүй гэнэ. Ажлаа таслахгүйн тулд тэрбээр шүүхэд хандаж, даргатайгаа заргалджээ. Амьтны эрх хамгаалагчид бүсгүйг дэмжиж, аян хүртэл өрнүүлсэн гэнэ. Энэ бүхний эцэст шүүх нохойны \”ээжийн\” талд шийдвэр гаргасан аж. Тэрхүү шийдвэрийн дагуу бүсгүй нохой асарсан хугацааныхаа цалинг бүтнээр авах болжээ. Дашрамд өгүүлэхэд, тус улсын өмгөөлөгчид энэ чиглэлээр ажиллах дуртай байдаг гэнэ. Мөн тэжээвэр амьтнаа хаях, өвчтэй байхад нь асрахгүй орхих зэрэгт эзнийг нь торгохоос эхлээд хагас жил хүртэл хорьдог байна.