Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн \”Армоно\” корпорацийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Оюун ус нэвтэрдэггүй гутал үйлдвэрлэсэн байна. Тэрбээр хонины арьсыг боловсруулан, импортыг орлох хөдөлмөр хамгааллын зориулалттай ажлын гутал үйлдвэрлэсэн нь ижил төрлийн гутлаас давуу талтай болжээ. Уг гутал нь шинэлэг санаа, үйлдвэрлэлийн чанараараа инновацийн шилдэг бүтээлээр шалгарсан байна.