Сүүлийн 100 жилийн дотор ажиглагдаагүй, галт
уулын дэлбэрэлт Шинэ Зеландын эргээс 955 километрт, усны гүнд болсон нь талаар The Daily Mail мэдээллэснийг ”Моя планета” иш татан хүргэж байна.
Усан доорхи Гавр галт уулын дэлбэрэлтийг
тохиолдолоор илрүүсэн байна. Онгоцонд сууж явсан зоригч Номхон далайн гадаргуу
дээр сонин үзэгдэл харсан бөгөөд энэ нь 2012 онд болсон үйл явдал юм. Дараа нь тэнгис
судлаачид оргилтоос уушгин чулуу/хүрмэн чулуу/ гадаргуу дээр гарч ирсэн гэж
үзжээ. Судлаачид үүнийг ойлгон зайнаас удирдах усны гүнд ажиллах багажны
тусламжтайгаар галт уулын оргилтын хэмжээг тодорхойлоход зургаан жил
шаардагдсан байна.
Энэхүү нээлт нь дэлхийн цардас гадаргуу
дээр хэрхэн үүсдэг тухай бидний мэдлэгийн санг дээшлүүлэх болно. Галт
уулын дэлбэрэлт 1600 метрийн гүнд 150 м² талбайд болсон харин хайлмаг нь 14 янз бүрийн \”цоргоноос”
гадагшаа гарсан байна. Энэ гамшиг усны гүн дэх баян бүрдийг хэрхэн, яаж
өөрчилсөнийг ойлгохын тулд эрдэмтэд роботуудыг ашигласан байна. Усны гүнд
камерууд ихээхэн өргөн тал болон хонхорхой газар, түүнчлэн үүссэн тогооны эргэн
тойрон уушгин чулуу хуримтлагдсан байжээ.Эдгээр үүсмэлүүд нь хувирамтгай цамхаг
үүсгэж байжээ.
Газар орныг судалсанаар, галт уулын
ориглолтын эквивалентын хэмжээгээрээ сүүлийн зуун жилд, газар дээр болсон
дэлбэрэлтээс хамгийн хүчтэй нь байжээ. Эрдэмтэдийн
тооцоолсноор цацагдсан галт уулын хайлмагийн 75% орчим нь Номхон далайгаар” нүүсэн”
бөгөөд Микронез ба Зүүн Австралын арлуудын эрэгт хүрчээ. Хайлмагийн ихэнх
хэсгүүд усан доор тархсан учраас усан доорхи газар нутгийг хоослон биологийн
өөрчлөлтөнд оруулжээ.
Ц.Пүрэвдорж