Үндэсний Статистикийн хорооноос гаргасан нийгмийн зарим
үзүүлэлтийн судалгааны дүнг танилцуулж байна.
Улсын хэмжээнд 36.7 мянган өнчин хүүхэд байна
Монгол Улсын хэмжээнд 2017 онд 36.7 мянган өнчин хүүхэд байна.
Үүнээс 3.4 мянга нь бүтэн өнчин хүүхэд, 33.3 мянга /90.8 хувь/ нь хагас
өнчин хүүхэд байгаа юм. Өмнөх оноос бүтэн өнчин хүүхэд 169-өөр, хагас өнчин
хүүхэд 361-ээр тус тус буурчээ. Нийт өнчин хүүхдийн
-3.8 мянга нь 0-4
насны
-8.6 мянга нь 5-9
насны
-11.5 мянга нь
10-14 насны
-4.4 мянга нь 15 насны
-4.2 мянга нь 16 насны
-4.1 мянга нь 17
насны хүүхэд байна
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 74.5 хувиар
өсчээ
Зам тээврийн осолд өртсөн хүүхэд 2017 онд 474 болж, өмнөх оноос
161 /51.4хувь/ садар самуун, хүчирхийлэлд өртсөн хүүхэд 288 болж,
123 /74.5хувиар/ өссөн байна. Харин ахуйн осолд өртсөн хүүхэд 298
болж, өмнөх оноос зургаагаар, байгалийн гамшигт өртсөн хүүхэд 33 болж 35 /51.5хувиар/,
амиа хорлох оролдлого хийсэн хүүхэд 19 болж есөөр тус тус буурчээ.
Өрх толгойлсон 20.6 мянган эцэг байна
Өрх толгойлсон эх 2017 онд 76.9 мянга болж, өмнөх оноос 824-өөр
буурчээ. Харин өрх толгойлсон эцэг 20.6 мянга болж өмнөх оноос 54-өөр өссөн
байна. Өрх толгойлсон эхчүүдийн:
-44.6 мянга нь 3
хүртэлх
-25.8 мянга нь 3-5
хүртэлх
-6.5 мянга нь 6 ба
түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна
Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо
буурчээ
Зургаа ба түүнээс дээш гишүүнтэй өрх улсын хэмжээнд 2017 онд
97.9 мянга болж, өмнөх оноос 12224-аар, ганц биеэрээ амьдарч буй өндөр настай
хүн 37.9 мянга болж, өмнөх оноос 3832-оор тус тус өсчээ. Ганц биеэрээ амьдарч
буй өндөр настай хүний 10.2 мянга нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд, 27.7
мянга нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна. Харин 18 хүртэлх насны
дөрөв, түүнээс дээш хүүхэдтэй өрх 36.1 мянга болж, өмнөх оноос 631 өрхөөр
буурчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2017 онд 103.6 мянга болж, өмнөх
оноос 2637-оор өсчээ. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэний 44.7 хувь нь
эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 42.8 хувь нь төрөлхийн, 57.2
хувь нь олдмол, үүнээс 75.5 хувь нь ердийн өвчнөөс, 8.6 хувь нь мэргэжлээс
шалтгаалах өвчнөөс, 3.6 хувь нь зам тээврийн ослоос, 9.9 хувь нь ахуйн ослоос,
2.5 хувь нь үйлдвэрлэлийн ослын шалтгаантай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний
20.7 мянга нь хөдөлгөөний, 19.7 мянга нь сэтгэцийн, 11.1
мянга нь харах эрхтний, 8.6 мянга нь сонсголын, 7.8 мянга нь хавсарсан,
4.2 мянга нь ярианы, 31.5 мянга нь хөгжлийн бусад хэлбэрийн бэрхшээлтэй
байна.