Монголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират Улсын
холбоотой хамтран зохион байгуулж буй \’Азийн нээлттэй тэмцээн\’ хоёр дахь өдрөө
Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна. Эхний өдөр насанд хүрэгчид болон
мастерс ангиллын тэмцээн болж өндөрлөсөн юм. Харин өчигдөр өсвөр насны шилдгүүд тодорсон байна. Өсвөр насны ангилалд
нийт 332 тамирчин 47 бүс жингийн ангилалд өрсөлдөж, аваргууд тодорчээ.
Энэ удаагийн
тэмцээний хөвгүүдийн \”Kids-3” ангиллын цагаан
бүсний 27 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга
Н. Түвшинбаярын хүү Т. Маналай барилдаж мөнгөн медаль хүртжээ. Уг жинд \”Сэлэнгэ жюү жицү”-ийн
тамирчин М.Энхбилэг алтан медалийн эзэн болсон хүрэл медалийг \”Сэлэнгэ жюү
жицү”-ийн тамирчин Т.Дөлгөөн тус тус хүртжээ.