Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн долоо
хоногоос эхлэн Засгийн газрын сайд нар Олон улсын валютын сангийн төлөөлөгчтэй
хэлэлцээрийн ширээний ард сууж, сарын орлого нь 1.5 сая төгрөгөөс дээш иргэдэд
шатлалаар өндөр татвар ногдуулж эхэлснийг зогсоож, хуучнаар нь буюу 10 хувиар
тогтоох, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох, ирэх оноос төрийн албан хаагчдын
цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар зөвшилцөж, үндсэндээ талууд ойлголцолд
хүрээд буй. Тэгвэл энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар
хэлэлцэж байна.