Улаанбаатар хотын Ерөнхий
менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад албаны хүмүүс
Нийслэлийн Тээврийн газар, \”Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн
Шуурхай үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай таилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх
ажлуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд
Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр \”Улаанбаатар хотын зүгээс
нийтийн тээврийн үйлчилгээний цэг байгуулах саналыг хүлээн авч удаа дараа
хэлэлцэж байсан. Энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж,
боловсронгуй болгох, зарим үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох нь зүйтэй
гэж үзсэн. Энэ үйлчилгээний цэгээс иргэд мэдээлэл авдаг, мөн картаа
цэнэглүүлдэг, ямар автобусанд суух чиглэлээ хардаг, бүрэн камержуулалт хийгдсэн
зэрэг давхар үйлчилгээнүүдтэй байвал иргэдэд ашигтай. Нийслэлийн зүгээс
хориглосон байршлуудаас бусад газарт хамтран ажиллахад бэлэн байна.
Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг
дэмжинэ. Та бүхний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ санал санаачилга
гаргаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд бидний зүгээс
хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
\”Улаанбаатар смарт карт” ХХК-ий
Ерөнхий захирал Юүн Жун И \”Манай компани бусад улс орнуудад үйлчилгээ
явуулдаг туршлагатай компани. Нийтийн тээврийн цахим үйлчилгээ
хэрэгжсэнээр иргэдэд аль болох чирэгдэл багатай үйлчлэх ёстой.
Бидний зүгээс санал болгож байгаа үйлчилгээний цэгээс иргэд картаа
аль болох хүндрэлгүй хурдан цэнэглээд авч явах ёстой гэсэн бодлогыг
баримталдаг. Харин энэ цэг нь иргэдэд хамгийн ойрхон автобусны буудалд байвал
зүгээр гэсэн зарчмаар төлөвлөгөө гаргасан. Бусад улс орнуудын жишгийг харахад
мөн адил автобусны буудалд карт цэнэглэх төвөө ажиллуулдаг. Олон улсад
түргэн үйлчилгээний цэгүүд болох kfc, burger king зэрэг сүлжээ газрууд
өөрсдийн гэсэн дотоод стандарттай. Уг стандартаа биелүүлэхгүй бол
салбараа татан буулгадаг туршлага бий. Хэрэв umoney цэнэглэх
төвтэй болвол бид ч гэсэн өөрийн гэсэн стандарттай болох төлөвлөгөөтэй байгаа.
Камержуулалтын асуудлыг бас судалж байна. Камержуулалтын систем нь өөрөө гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх, орчныг хянах зэрэг олон давуу талтай. Бид цаашид
үйл ажиллагаа илүү сайжруулж, иргэдэд ойр, хүртээмжтэй ажиллах болно”
хэмээлээ.
Улаанбаатар смарт карт
компаниас нийтдээ 1557000 мянган карт борлуулсан ба үүнээс 1341000 мянга нь
идэвхтэй ашиглагдаад явж байгаа юм байна. Үүнээс энгийн том хүний карт
892000, хүүхдийн карт 248000 тус тус борлогдсон байна. Мөн 104000 ахмад
настан, 640 хөдөө орон нутгаас ирсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн
29000, оюутан 64000 тус бүр ашиглагдаж байгаа. Мөн хязгааргүй зорчих нэг сарын хугацаатай карт гаргаж,
том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах боломжтой. Мөн хөдөө орон
нутгаас ирсэн иргэд 3600 төгрөгөөр түр карт авч зорчих боломжтой байгаа юм. компаний 499 цэг ажиллаж байгаа бөгөөд 317 нь
түц дэлгүүрүүд, 28 сонин борлуулах цэгүүд болон И-март, Номин их
дэлгүүр, юнител, скайтел, мобикомын гэрээт цэг гэсэн газруудад ажиллуулж иргэд
картаа цэнэглүүлж байна.