Халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жил 2016 оныхоос 62 хувиар нэмэгдсэн гэх статистик судлагаа бий. Үүний улмаас иргэдэд долоон тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Өөрөөр хэлбэл, иргэд долоон тэрбум төгрөгтэй дүйх гар утас алдсан гэсэн үг. Алдсан гар утсыг олох боломж хомс. Тэгвэл гар утас, ухаалаг төхөөрөмжийн хулгайг багасгах зорилготой www.imei.mn болон www.smartdevice.mn вэб хуудсыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, www.imei.mn хуудаст ухаалаг утасны мэдээллийг оруулснаар алдсан тохиолдсон богино хугацаанд олох боломжтой аж. Харин Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв болон үүрэн телефон оператор компаниуд хамтран ашиглалтад оруулсан www.smartdevice. mn вэб хуудаст иргэд гар утас, зөөврийн компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжийн мэдээллийг оруулах боломжтой. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гар утасны операторуудын бааз станц дээрх кодоор дамжуулан алдагдсан утасны мэдээллийг тодорхойлоход уг системийн ач холбогдол оршиж буй гэнэ. Хэрэглэгч өөрийнхөө мэдээллийг гурван үе шаттайгаар бүртгүүлснээр мэдээлэл нь үндсэн системд хадгалагдана. Хэрэв гар утсаа алдсан болон тухайн цахим хуудаст хандаж, \”утсаа алдсан” гэсэн горимыг сонгох аж. Ингэснээр тухайн гар утсыг өөр хүн ашигласан даруйд мэдэх боломжтой ажээ.