Ойрын
өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны 16 цагаас 22 цаг
хүртэл Улаанбаатарт:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10
метр. 17 цагт 20 хэм, 20 цагт 22 хэм хүйтэн байна.
02-ны 20 цагаас 02-р дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Улаанбаатар хот:Багавтар үүлтэй.
Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины
орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй.
Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан
голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Их
нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25
хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор
шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг
болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө
13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос
секундэд 7-12 метр. Хэнтэйн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр шөнөдөө
30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15
хэм хүйтэн байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан
орчмоор:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй.
Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-26 хэм,
өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.