Кёкүшюзан Батбаяр гэгээн
валентины өдрийг угтаж гэргий Т.Баясгаландаа зориулж хайрын шүлгийн уралдаан
зарлаж
байгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Энэхүү хайрын шүлгийн уралдаанд шалгарсан гурван оролцогчийг Японд сүмо үзэх
тасалбар, IPhone X гар утас, S7 гар утсаар шагнах юм байна.
Тэрээр уралдааны талаар \”Сайн байцгаана уу? Фэйсбүүкийн найзууд аа. Та
бүхнийхээ дунд нэгэн гэгээлэг уралдаан зарлахаар шийдлээ. Цаг үргэлж хайр,
халамжаараа сэтгэлийг минь дулаацуулж, сайхан инээдээрээ намайг баясгаж байдаг
ханьдаа зориулж нэгэн бяцхан шүлэг тэрэлснийг та бүхэн санаж байгаа байх.
Хоромхон зуурт сэтгэлд бадарсан тэрхүү мөртүүдийг нүүр номынхоо найзуудтайгаа
хуваалцсанаар богино хугацаанд фэйсбүүк сүлжээнд олон мянган хүмүүсийн
талархлыг хүлээж, басхүү магтаал зэмлэлийг харамгүй хүртсэнд баяртай байна.
эсвэл нэг сайхан хайрын шүлгийг бичиж ирүүлэх /хошин, уянгын халилтай,
хөгжилтэй байж болно./ уралдаан зарлаж байна. Шалгарсан шүлгээр 2 сарын 14 буюу
гэгээн хайрын Валинтины өдрөөр гэргийдээ сюрприз барихаар төлөвлөж байгаа
бөгөөд та бүхнээсээ ийнхүү туслалцаа хүсч байгаа юм шүү.
хуудсаар хүлээн авна. Мөн шүлгээ илгээхдээ фэйж хуудаст лайк дарж, постыг мөн
лайк, шэйр хийнэ үү.
Кyokushuzan Batbayar фэйсбүүк хуудаст өдөр бүр нийтлэн уншигчдаас хамгийн олон
лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлгэнд дараах урамшууллыг олгоно.
хүртэл хүлээн авч, уралдааны ялагчдыг шалгаруулах бөгөөд 2018 оны 2 сарын
14-ний өдөр шилдэг гурван шүлгийг гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулна.
Шалгарсан шүлгүүдийг цаашлаад дуу болгон олны хүртээлд хүргэх боломж ч бас
байгаа шүү манайхаан.Та бүхнээс ирүүлсэн шүлгийг мэргэжлийн зохиолч, яруу
найрагчдын туслалцаа, сонголтоор фэйсбүүк хуудаст нийтлэх болно” гэжээ.