Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулсан \”India
Open” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль
хүртжээ. Тус тэмцээнд 23 орны 240 тамирчид ур чадвараа сорин оролцсоноос эмэгтэйчүүдийн
48 кг-д Л.Алтанцэцэг хүрэл, 51 кг-д О.Жаргалан мөнгө, 69 кг-д Э.Эрдэнэтуяа
хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар мөнгө, 60 кг-д
Б.Мишээлт мөнгөн медалийн эзэд болсон байна.Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахалсан бөгөөд шүүгчээр
Д.Мандахбаяр ажиллажээ.