Ж.Амарсанаагийн энэ удаагийн туслалцаа бол энэ жагсаалт. Тэрээр:
-Миний ширээн дээр
байгаа нэг нь Япон иргэдийн эрүүл мэндийн даатгалаар авдаг тусламж үйлчилгээний
жагсаалт, нөгөө нь Монгол улсынх. Д.Сарангэрэл сайд анхааралдаа авна уу, хэрэгтэй бол би энэ жагсаалтыг танд түр өгье.
Бүгдээрээ хурдан хөгжье тэгэх үү? Одоо гэтэл манай эрүүл мэндийн даатгалын санд 400
гаруй тэрбум төгрөг зүгээр л хэвтэж байх жишээний. Алийн болгон доороо эргэлдэх юм бээ!!! гэсэн юм.
Мэргэжлийн хүн зөвлөгөө, туслалцаагаа харамгүй хайрлаж байхад ашиглах л хэрэгтэй. Гэхдээ мэргэжил бүхэн өөрийн өвөрмөц онцлогтой. Номын дууг нь сонсоогүй хүн яаж ч хурдтай урагшлах билээ. Үүнийг залуу эмч маань ойлгож байгаа нь лавтай. Тиймдээ ч үе үе тусламжийн гараа сунгаж, болж өгвөл чирээд гүймээр санагддаг байх л даа.
Я.Хулан