Үндэсний үйлдвэрлэлийн буух эзэн, буцах хаяг хаяанд болохоор аливаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтойгоороо давуу юм даа. Гэхдээ энэ хариуцлагаа ухамсарлан хүлээх чадвартай нь хэчнээн бэ гэдэг дээр ярих зүйл гарах л байх.
Харин энэ удаад \”Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг буюу Маяа 100 хувь төлбөрийн буцаалттайгаар бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж байна. Яагаад гэвэл худалдаанд гарсан тухайн хувцасны материал нь бэхжүүлэлт хийгдээгүйн улмаас маш их хэмжээний будаг гарч байгаа аж. Тиймээс хүмүүс өмссөн ч бай, өмсөөд угаасан ч бай хамаагүй бүгдийг нь буцаан авч байгаа гэнээ.
Материалынхаа чанарыг шалгалгүйгээр цамц хийж, худалдаанд гаргасан энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ ямартай ч уучлал хүсчээ.
Ер нь буцаалт хийж байсан үндэсний үйлдвэрлэгчид манайд тийм ч олон сонсогдож байгаагүй юм байна. Тэгвэл хэдхэн жилийн өмнө \”татвараа төлөхгүй, авлига өгөхгүйн төлөө тэмцсэн” гэх зэргээр олны анхаарлыг татаж, эцэст нь өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд үнэгүй тараана гэж шоудан, аргаа барахдаа шатаах юм болоод намжиж байсан Маяа энэ удаад гэм нь урдаа, гэмшил нь хойноо ч гэсэн \”ухамсартай\” үйлдэл хийлээ.
Я.Хулан