Мэргэжлийн сумо бөхийн өнгөрсөн нэгдүгээр сарын Хацү башёд тэргүүлж яваад түрүүгээ алдсан 71 дэх Их аварга Какүрюү М.Анандын баруун хөлийн шагай нь гэмтсэн байжээ. Тэрбээр Хацү башёд эхний 10 өдөр дараалан даваад байсан бөгөөд сүүлийн таван өдрийн дөрөвт нь дараалан өвдөг шороодсонд үзэгч, дэмжигчид ихэд гайхширч байсан юм. Харин тэр шагайндаа гэмтэл авсан нь Точиношинд түрүүлэх сайхан боломжийг олгосон байна. Их аварга Какүрюү М.Ананд өнгөрсөн пүрэв гаригт мэс засалд орсон бөгөөд уг хагалгаа нь амжилттай болсон талаар түүний дэвжээний багш нь мэдэгджээ.