NASA гариг дээр явагч Curiosity-гийн тусламжтайгаар Марс гариг дээр хэсэгчлэн зураг авчээ. Понарамыг Герагийн тогоон дахь Вера Рубин уулын нуруунаас авсан зургуудаар бүрдүүлжээ. Тухайн зургийг Марс дээр өвлийн улирлын нар ирэхээс өмнөхөн авсан учраас тэнгэр маш сайхан цэлмэг байж, олон тооны жижиг хэсгүүдийг тодруулан харах боломж олгожээ. Curiosity нь Ангараг гариг дээр явагчдын гурав дахь үе нь бөгөөд автомат химийн лаборторитой юм. Ангараг гариг дээрх буулт 2012 оны наймдугаар сарын 6-д болсон. 2018 оны эхээр Curiosity гариг дээр 18 км зам туулан өнгөрчээ.