Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг
онцгойлон анхааруулж байна.
2018 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нөмөр нөөлөг газраар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-11 градус хүйтэн байна.