Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Монгол улсад анх удаа
үндэсний үйлдвэрлэгч Экологбус ХХК-ий угсарч үйлдвэрлэсэн сургуулийн хүүхдийн
автобусыг өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан 109 дугаар бага сургуулийн захирал
Д.Цэрэндолгор, түүний хамт олонд гардуулан өглөө.НИТХ-ын дарга С.Амарсайхан
хэлэхдээ \”Тус автобусыг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн сурч
боловсрох орчинг сайжруулах, алслагдсан хороодын хүүхэд багачуудыг аюулгүй
зорчих боломж нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд гурван сургуульд
хуваарилсны нэгийг Налайх дүүргийнхээ 109 дугаар бага сургуульдаа гардуулан өгч
байна. Мөн 109 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэн хийхээс гадна,
сургалтын чанарыг сайжруулах, багш сурагчдыг чадваржуулах ажил хийх хэрэгтэй
байна.\” гэлээ.
109 дугаар бага
сургуульд энэ хичээлийн жилд нийт 480 сурагч суралцаж байгаа. Тэдний 40
орчим хувь нь 1,2 км-ээс 4 км хүртэлх холоос алхаж сургуульдаа ирдэг юм байна. Харин багш сурагчид автобустай болсондоо бүгд баяртай байна.